Зөрчлийн тухай хуульд шинэчлэгдэж буй тээврийн хэрэгслийн торгууль төлөх тухай зохицуулалтууд

Зөрчлийн тухай хуульд шинэчлэгдэж буй тээврийн хэрэгслийн торгууль төлөх тухай зохицуулалтууд

ТүгээхShare共有する공유하기

Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолооч нарт хамаатай хэд хэдэн зүйл, заалт шинэчлэгдэж 1 сарын 1-нээс мөрдөж эхэллээ.  Үүнд,

  • Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө;
  • Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ;
  • Торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ;
  • Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана;
  • Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй зэрэг багтаж байгаа юм.

Эдгээр нь 2024 оны 1 сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд хамаатай тул өмнөх оны торгуулиуд 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтад хамаарахгүй.

Иймд тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжтой 6 сувгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.