Түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн эргэн тойронд

Түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн эргэн тойронд

ТүгээхShare共有する공유하기

Зээ Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацаа энэ оны 12 сарын 15. Энэ ер нь яадаг хууль вэ? 

6  27

Уг хуулийг өнгөрсөн оны 12-р сард 6 бүлэг, 27 зүйлтэйгээр баталсан байдаг. Үүнийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор боловсруулсан аж. Яг ямар асуудлыг шийдэх хэрэгцээтэй байна вэ гэхээр,

Нөхцөл байдал: Нийслэлийн 20+ насны 3 хүн тутмын 2 нь тээврийн хэрэгсэлтэй. Үүнээс үүдэх түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж буй хамгийн том шийдэл нь дугаарын хязгаарлалт. Ингэснээр Даваа гарагт л гэхэд нийт тээврийн хэрэгслийн 82.6% нь хөдөлгөөнд оролцож, 83.2 мянга нь хасагддаг. Гэсэн хэдий ч түгжирсээр л…

Нэмэгдсээр: Нөгөө талд байгаа гэр хорооллын асуудлыг харвал, нийслэлд 91.2 мянган өрх гэрт амьдарч байгаа аж. Энэ нь 2010 оны дүнгээс 4.2% өссөн үзүүлэлт. Гэр хорооллын хүлэмжийн хийг бууруулахын тулд шахмал түлш, утаагүй зуух зэрэг шийдэл боловсруулсан ч Улаанбаатар маань утаатай хэвээр…

Тэгвэл шинэ хуулийн шинэ шийдэл нь юу вэ? 

Түгжрэлийн хувьд: Авто замын зорчих хэсгийн дагуу хөдөлгөөнд саад учруулж олон цагаар үнэ төлбөргүй автомашинаа байршуулах явдлыг цэгцлэхийн тулд авто зогсоолын нэгдсэн системийг бий болгох гэнэ. Үүн дээр нэмж хийгдэх ажил нь автомашины дугаар олголтыг хязгаарлах явдал. 

Тодруулбал, Улаанбаатарт олгох улсын бүртгэлийн дугаарыг хязгаартайгаар олгох юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, түгжрэлийг зохицуулах аж. Дээрээс нь нэмээд такси үйлчилгээ эрхлэх бол ₮3-₮10 саяыг төлж зөвшөөрөл авахаар болж байгаа.

Гэр хорооллын хувьд: Хамгийн түрүүнд хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд заасан гэр хорооллыг орон сууцжуулах аж. Ингэхдээ ямар нэгэн орон сууцны төсөл хэрэгжихийн өмнө газар чөлөөлөх үндэслэлийг тодорхойлж, тухайн хэсгийн газар өмчлөгч хуулийн этгээдийн 70%-иас доошгүй дэмжлэгийг авсан байх ёстой гэнэ. Мөн гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахад холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлэх нь. 

Эцэст нь, танд энэ хууль содон сонин санагдаж байна уу? Пөөх бас ийм байж болох нь ээ, хүүе ээ энэ чинь нээрээ шийдэл юм биш үү гэж бодогдохоор зүйл лав байсангүй. Ядахад хуулийн танилцуулга дээр нь яаж хэрэгжүүлэх яг тодорхой зүйл ч алга. Ай даа тэгээд үр дүн гардаг байгаа?