Метроны эргэн тойронд...

Метроны эргэн тойронд...

ТүгээхShare共有する공유하기

Автобусдах уу, таксидах уу, метродох уу? Бид 3 жилийн дараа ингэж ярих ёстой. Тэгвэл метроны эргэн тойронд юу болж байна вэ? 

???? 14 жилийн попрол

2011 оноос хойш дуншсан метроны төсөл одоо л нэг хөдлөх тийшээ хандаж буй. Олон янзын чиглэл сольж ярьж үзсэний эцэст Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урттай байхаар тогтож ОУ-ын тендер зарлаж ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байгаа. 

???? Чимх мэдээлэл: Одоогоор бол Улаанбаатарын метро 1.3 км дундаж зайтай 15 өртөөтэй, цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна гэж ярьж буй. Нэмээд тасалбарын үнэ нь ₮1,000 байвал ашигтай гэж тооцсон. 

????️ Метроноос гадна: Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьж түгжрэлийн асуудлыг бууруулах юм. Тодруулбал, Туулын хурдны зам баригдсанаар хотын баруун захаас зүүн зах хүрэх дундаж хугацааг 2 цаг 30 минутаас 25 минут болгож багасгах гэнэ. Улмаар замын хөдөлгөөний ачаалал 13.5% буурах аж. Харин Шинэ тойрог замын ТЭЗҮ 6-р сард дуусна. 

???? Төсөв мөнгө: Санаж байгаа бол нийслэл ₮500 тэрбум болон $500 саяын бонд гаргасан. Анхны ₮500 тэрбумын бондын ₮200 тэрбум нь 3 хэсэгт зарцуулагдаж байгаагийн 1 нь авто зам. Өмнөх жилүүдэд нийслэлийн зам засвар дээр жилд ₮40-₮50 тэрбумын төсөв оногддог байсан бол одоо бондын санхүүжилтийн тодорхой хэсэг нь шинэ зам болон засварт зарцуулагдаж буй. 

???? Том хэлэлцээр

Үүнээс гадна өмнөх хотын даргын үед нийтийн тээврийн төлбөрийн системийг хөгжүүлнэ гээд Өмнөд Солонгосын Tmoney компанитай уулзаж байсан. Тэгвэл нийслэл тэдний 55%-ийг $1 саяар худалдаж авахаар тохиролцсон гээд байгаа. Одоогоор Tmoney-н 36.16%-ийг Сөүлийн захиргаа, 32.91%-ийг LG CNS эзэмшиж байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр төрийн үнийн тогтоолтоос үүдэн 10 гаран жил алдагдалтай ажиллаж байгаа Улаанбаатар смарт карт ХХК-иа тордох ёстой биш үү. 

Эцэст нь… Бидэнд түгжрэл асуудал болж байгаа нь үнэн. Үүнийг шийдэх гэж олон жил, их ч төсөв, хэдэн ч ЗГ-ын нүүрийг үзлээ. Одоо гол нь дэлхийд дунджаар 5-15 жилийг зарцуулж байж хийдэг метроны ажлыг 3-4 жилд багтаана гэж попролгүй яг бодитоор нь сайн судлаад үр дүнтэй ажил болгомоор байна даа.